Монголын Цахилгаан Холбоо” ХК, “ONDO” стартаптай стратегийн түншлэл байгууллаа

Монгол Улсад цахилгаан холбоо үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойтой зэрэгцэн цоо шинэ технологийн стартап “ONDO” (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) нээлтээ хийж, харилцаа холбооны салбарт шинэчлэл хийхээ мэдэгдсэн нь саяхан.

Хүн бүрийн онцлог хэрэглээ, зан төлөв дээр тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж байгаа ОNDO нь технологид суурилсан, Монгол залуусын ур ухаанаар бүтсэн, үүрэн холбооны цогц системийг бүтээж зах зээлд нэвтрүүлэхээр зэхээд байна. Тухайлбал, бусад улсын өндөр үнэтэй үйлдлийн систем, технологийг худалдаж авахгүйгээр дотооддоо бүтээж байгаагаараа давуу талтай юм. Нэг ёсондоо технологийн хэрэглэгч бус бүтээгч үндэстэн болох эхлэл аль хэдийнээ тавигдаад байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.