Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан цуцлагдав

"Жем интернэшнл групп"-ийн нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдах байв. Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. боловч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдсангүй.

Уг хоёр бөхийн хувьд 2019 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэсэн аж. Гэвч бөхчүүд сэргээшийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.